Шат

image
Бүтээгдэхүүн

Шатыг үйлдвэрлэхдээ нэг давхрын шалнаас, нөгөө давхрын шал хүртэл 2.8, 3.0, 3.3, 3.6, 4.2 метрийн өндөртэй, хоёр өгсөл бүхий шаттай, тоосгон ханатай орон сууц, олон нийтийн барилгын угсармал төмөр бетон шатны өгсөл, талбайн хавтан, гишгүүрийн өнгөлгөө хавтанг үйлдвэрлэх, хүлээн авах, шалгах, хадгалах, тээвэрлэх  MNS 1008:82 стандартыг дагаж мөрдөж байна.

Хадгалах, тээвэрлэх журам

Шатны угсармал эдлэхүүнүүдийг нүүрэн талаар нь хэвтүүлж, хооронд нь 40 мм-ээс багагүй зузаан тэгш өнцөгт модоор ивээс хийж марк, маркаар нь ялган 6 үеэс илүүгүй хураасан байх ба хамгийн доод ивээсийг тэгш газар байрлуулсан байна. Ивээсний зузаан нь угсралтын гогцооноос өндөр байвал зохино. Шатны угсармал эдлэхүүнүүдийг хооронд нь модон ивээс хийж, өнгө талаар нь тээвэрлэнэ. Тээвэрлэлтийн үед эдлэхүүний хөндлөн ба дагуу чигийг холихгүйгээр давхарлан тавьсан байх ёстой.