Хучилтын хавтан

image
Бүтээгдэхүүн

Хучилтын хавтан нь Монгол улсын MNS1070 2009 стандартын дагуу үйлдвэрлэгдэж байна.

Хучилтын нүхтэй хавтанг зориулалтаар нь газар хөдлөлийн ба газар хөдлөлийн бус, арматурчлалтаар нь урьдчилан хүчитгэсэн ба ердийн гэж ангилдаг

Тээвэрлэх, хадгалах

Хучилтын хавтанг нэр төрлөөр нь ялган хооронд 70 мм өргөнтэй 40 мм – ээс

багагүй зузаантай хуурай модон дэр хийж, хамгийн доод дэрийг тэгш талбайд

байрлуулан 6 – аас илүүгүй үеэр давхарлан хураана. Дэрүүдийг босоо чигтэй нэг

тэнхлэг дээр угсралтын гогцооны дэргэд байрлуулсан байна.

Хавтан тээвэрлэх явцад дагуу болон хөндлөн чиглэлд шилжих шилжилтээс хамгаалан бэхэлсэн байна.

Хавтанг өргөх, ачих, буулгах, ажлыг хийхдээ угсралтын гогцоог ашиглан

кранаар гүйцэтгэнэ. Хавтанг өргөх, ачих, буулгахдаа эвдрэл, гэмтлээс хамгаалах хэрэгтэй.