Лаборатори

image
Үйл ажиллагаа

Үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүнд чанарын хяналт хийхээс гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдэд өдөр тутмын хяналт хийж, орц норм, чанарын үзүүлэлтийг сайтар хангаж ажиллах зориулалттай бүрэн хэмжээний шинжилгээний лабораторийг ХБНГУ-ын EL-IN компаниас оруулж ирж ашиглалтанд орууллаа.

Манай улс 2013 онд барилгын материалын 58.4%-ийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээнд хамруулж байсан бөгөөд 2015 онд 100% итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулахаар зорилт тавьсан байна. Үүнтэй уялдуулан манай үйлдвэр бүрэн тоноглогдсон лабораторийг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүнд чанарын хяналтыг тавьж ажиллаж байна.

Бэлэн бүтээгдэхүүнд хийх үечилсэн хяналтаар:

Бетоны химийн нэмэлт 

Бетонд хийх химийн нэмэлт бодисыг MNS ATM C494/C494M:2011 стандартын дагуу сонгож байна.

Бетонд хэрэглэх ус

Бетонд хэрэглэх усанд тавих шаардлага ба усны чанарын үнэлгээний аргуудыг MNS ISO 12439:2012 стандартын дагуу тавьж байна.