Зорилго

image
Бидний тухай

Угсармал бетон хавтан хийц эдлэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж  орон сууцны үнийг тогтвортой барих, барилгын салбарт шинэ эрин үеийг бий болгох.

Тус компани нь 2013 оны 09 сарын 23-ны өдөр байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн ХБНГУ-ын Weiler GmbH компанитай хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий "Бетон ханын хавтан, хийц эдлэлийн үйлдвэр"-ийг ашиглалтад оруулсан. Энэхүү үйлдвэр нь жилд 200 000 мкв барилгад шаардлагатай хавтан хийц эдлэлийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Барилгын гадна болон дотор ханын хавтан, хучилтын хавтан, дам нуруу, багана, шат зэргийг чанарын өндөр түвшинд хүссэн хэлбэр дизайнаар үйлдвэрлэх боломжтой юм. 

Манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулгын ажлуудыг Германы WEILER компаний мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийн ажилчдын сургалт, мэргэжилтэн бэлтгэх үйл явцыг хариуцан хамтран ажиллаж байгаа юм.

Тус үйлдвэрийг дагалдуулан бетон зуурмагийн үйлдвэр, лаборатори, цонхны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан нь бүхэлдээ нэг цогц системийг бий болгож хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын таашаалд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.