Компанийн танилцуулга

image
Бидний тухай


Үйлдвэрийн хамт олонГранд Байшин ХХК нь 2013 оны 9 сарын 23-ний өдөр байгуулагдсан бөгөөд ХБНГУ-ын Weiler GmbH компанитай хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Бетон ханын хавтан хийц эдлэлийн үйлдвэр”-ийг 2014 онд ашиглалтад оруулаад байна.

Тус үйлдвэрийг дагалдуулан бетон зуурмагийн үйлдвэр, лаборатори, цонхны үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь бүхэлдээ нэг цогц системийг бий болгож хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын таашаалд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Цаашид бид үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүдээр барилга угсралтын ажлыг тасралтгүй өрнүүлж, Монгол улсынхаа хөгжилд түшиг болохуйц их бүтээн байгуулалтын давалгааг авчрах зорилт тавин ажиллаж байна.