Бетон зуурмагийн үйлдвэрлэл

image
Үйл ажиллагаа

Бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, удирдлагын хэсгийг мөн ХБНГУ-ын WEILER компаниас нийлүүлж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн автомажсан цогц системд шилжүүлж чадлаа.

Манай бетон зуурмагийн үйлдвэрийн бетон нь бүтээцийн зориулалттай, цементэн холбогчтой, сүвэрхэг дүүргэгчтэй, сүвэрхэгжүүлсэн бүтэцтэй ангиллын бетон юм.

Элс, Хайрга

Бетон зуурмаг үйлдвэрлэхдээ зохиомол аргаар сүвэрхэгжүүлэсэн хайрга, дайрга (керамзит, хөөсөн алевролит, аглопорит), буталсан болон сүвэрхэг элсний техникийн шаардлага, хүлээн авах, хадгалах, тээвэрлэх журмын MNS 2917:2009 стандартыг хэрэглэж байна.

Хайрга, дайргыг дараах үндсэн ширхэглэлээр үйлдвэрлэж байна. Үүнд:

Харилцан тохиролцож дайрга, хайргыг асгаасан дулаалгын зориулалтаар 5 мм-ээс 40мм–ийн ширхэглэлээр үйлдвэрлэн нийлүүлж болно.

Ширхэглэлийн бүрэлдэхүүнээс хамааруулан элсийг дараах 3 бүлэгт хуваана.

Үүнд:

  1. Даац- дулаан тусгаарлагч бетоны зориулалттай,
  2. Даацын бетоны зориулалттай,
  3. Дулаан тусгаарлагч бетоны зориулалттай.

 Харилцан тохиролцож хамгийн том ширхэг нь 10мм хүртэл байх элс - дайрганы холимог нийлүүлж болно.