img

Website scrolles horizontally by or

Go

Sorry, your browser does not support CANVAS

Монголын барилгын салбарт их бүтээн

байгуулалтын хүчит давалгааг авчрах  weiler

Бидний тухай

Захирлын мэндчилгээ

image

Компанийн танилцуулга


Гранд Байшин ХХК нь 2013 оны 9 сарын 23-ний өдөр байгуулагдсан бөгөөд ХБНГУ-ын Weiler GmbH компанитай хамтран ажиллаж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Бетон ханын хавтан хийц эдлэлийн үйлдвэр”-ийг 2014 онд ашиглалтад оруулаад байна.

дэлгэрэнгүй
image

Зорилго

Угсармал бетон хавтан хийц эдлэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж  орон сууцны үнийг тогтвортой барих, барилгын салбарт шинэ эрин үеийг бий болгох.

дэлгэрэнгүй
image

Үнэт зүйлс

  • Бүтээлч чадварлаг хамт олон
  • Шинэлэг технологи
  • Чанартай бүтээгдэхүүн
  • Тасралтгүй үйл ажиллагаа
  • Бүтээн байгуулалт

image

Нийгмийн Хариуцлага

  • Манай Weiler үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор нийтдээ 150 гаруй ажлын байрыг бий болгож байна.
  • Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдэхийн дээр ажиллаж хөдөлмөрлөх аюулгүй, эрсдлээс хамгаалагдсан орчинг бүрдүүлж байгаа.
  • Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээр баригдсан орон сууцны 1 м2-ын үнэ 20-30% буурах боломжтой.

Үйл ажиллагаа

Бетон хавтан, хийц эдлэлийн үйлдвэрийн танилцуулга

Weiler үйлдвэр нь жилд 200 000м2 барилгад шаардлагатай хавтан хийц эдлэлийг үйлдвэрлэх хүчин чадалтай ба үүгээр 3000 айлын орон сууцны барилгыг бүтээн босгох боломжтой юм.

Манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулгын ажлуудыг Германы Weiler компанийн мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийн ажилчдын сургалт, мэргэжилтэн бэлтгэх үйл явцыг хариуцан хамтран ажиллаж байгаа юм.

дэлгэрэнгүй

Бетон зуурмагийн үйлдвэрлэл

Бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, удирдлагын хэсгийг мөн ХБНГУ-ын WEILER компаниас нийлүүлж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн автомажсан цогц системд шилжүүлж чадлаа.

Манай бетон зуурмагийн үйлдвэрийн бетон нь бүтээцийн зориулалттай, цементэн холбогчтой, сүвэрхэг дүүргэгчтэй, сүвэрхэгжүүлсэн бүтэцтэй ангиллын бетон юм.

дэлгэрэнгүй

Цонхны үйлдвэр

Бид Герман технологи бүхий цонхны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Турк улсаас оруулж ирсэн болно.

дэлгэрэнгүй

Лаборатори

Үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүнд чанарын хяналт хийхээс гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдэд өдөр тутмын хяналт хийж, орц норм, чанарын үзүүлэлтийг сайтар хангаж ажиллах зориулалттай бүрэн хэмжээний шинжилгээний лабораторийг ХБНГУ-ын EL-IN компаниас оруулж ирж ашиглалтанд орууллаа.

дэлгэрэнгүй

Бүтээгдэхүүн

alt

Суурь

alt

Хучилтын хавтан

MNS1070 2009 стандартын бүтээгдэхүүн

alt

Гадна ханын хавтан

MNS 3602-83 стандартыг баримталж байна.

alt

Шат

alt

Дотор ханын хавтан

MNS 5772:2011 стандартын бүтээгдэхүүн

alt

Дам нуруу

Тайлбар текст байна.

alt

Багана

Тайлбар текст байна.

Хэрэгжиж буй төсөл

image

ЭРДЭНЭТ ЭКО хорооллын бүтээн байгуулалт

Энэхүү хороолол нь Орхон аймгийн Эрдэнэт хотод баригдаж байгаа бөгөөд нийт 200 хувийн орон сууц буюу хаусуудаас бүрдсэн хороолол болох юм. Тус хорооллын хаусууд нь 2 давхар угсармал хэлбэрээр баригдаж буйгаараа онцлогтой юм.

дэлгэрэнгүй
image

English Mansions хотхон

Энэхүү хороолол нь ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тансаг зэрэглэлийн 430 айлын орон сууцны хороолол болох юм.

дэлгэрэнгүй

Харилцагч байгууллагууд

Холбоо барих

Төв оффис

  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

    Олимдийн гудамж 1/12

    ДБ Оффис Төв, 701 тоот

  • Утас: +976 70007688, 89057688
  • И-мэйл: info@weiler.mn


WEILER Үйлдвэр

  • Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг,

    32-р хороо, Хуучин 22-ын товчооноос

    урагш 690 метр-т WEILER

  • Утас: +976 70007688, 89057688

Хөгжүүлэгч:

GLOBAL CMS™